Бидний тухай

“ЦЭБЭ КОНСАЛТИНГ АУДИТ” ХХКомпани нь Сангийн яамны албан ёсны тусгай зөвшөөрөл авч, Санхүүгийн тайлангийн аудит, баталгаажуулалт, нягтлан бодох бүртгэл, татвар болон мэргэжлийн зөвлөх, аутсорсингийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Банк бус санхүүгийн байгууллагууд, олон улсын төсөл, төрийн болон төрийн бус байгууллагууд, барилга, дулааны эрчим хүч үйлдвэрлэгч, нийгмийн хамгаалал, нийгмийн даатгал, хэвлэл, олон улсын тээвэр зуучлал, хүнсний болон ноос ноолуурын үйлдвэрлэл, уул уурхай, эрүүл мэнд, соёл урлаг, шинжлэх ухаан, боловсролын байгууллагууд, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, хөрөнгө оруулалтын сан, хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа эрхлэгч, үнэт цаасны компани, гадаад дотоод худалдаа хувьцаат болон хязгаарлагдмал хариуцлагатай компаниудад үйлчилгээгээ үзүүлж хамтран ажилласаар ирлээ.

Эрхэм зорилго

Бидний эрхэм зорилго нь мэргэжлийн ёс зүй, хуулийг чандлан сахиж, үйлчлүүлэгчийнхээ итгэлтэй түнш нь байж тэднийг эрсдлээс хамгаалах, олон улсын жишиг стандартад нийцсэн санхүүгийн иж бүрэн цогц үйлчилгээг чанартай гүйцэтгэхэд оршино.

Алсын хараа

Санхүүгийн үйлчилгээний стандартаар Олон улсын жишигт нийцсэн байгууллагыг бид хамтдаа бүтээнэ.


Манай байгууллагын үндсэн ажилтанууд нь мэргэжлээрээ 15-аас дээш жил ажилласан өндөр дадлага туршлагатай мэргэшсэн нягтлан бодогч, аудиторууд байдаг ба хуульч, мэргэжлийн зөвлөхийн бүрэлдэхүүнтэй баг хамт олон ажиллаж байна.

Удирдлага, бүтэц зохион байгуулалт

  1. Гүйцэтгэлийн аудитын хэлтэс
    Ахлах аудитор
    Аудитор
    Чанарын хяналтын менежер
    Туслах аудитор
  2. Санхүүгийн аудитын хэлтэс
    Ахлах аудитор
    Аудитор
    Чанарын хяналтын менежер
    Туслах аудитор
  3. Нийцлийн аудитын хэлтэс
    Ахлах аудитор
    Аудитор
    Чанарын хяналтын менежер
    Туслах аудитор
  4. Хөрөнгийн үнэлгээний хэлтэс
    Хөрөнгийн үнэлгээчин
  5. Аутсорсинг үйлчилгээний хэлтэс
    Нягтлан бодогч/ мэргэшсэн ня-бо
  6. Захиргаа, Санхүүгийн хэлтэс
    Менежер
    Нягтлан бодогч