Бидний туршлага
Манай компанид эрхэм харилцагч, үйлчлүүлэгч, хамтрагч та бүхний итгэл найдвар, хэрэгцээ, шаардлагыг бүрэн дүүрэн хангаж чадахуйц мэргэжлийн өргөн мэдлэг, дадлага, туршлагатай,гадаад хэлний өндөр мэдлэгтэй, найрсаг хамт олон ажилладаг. Ажилтанууд нь Төрийн тусгай болон захиргааны албанд 5-30 жил ажилласан, мэргэшсэн нягтлан бодогч, аудитор, татварын мэргэшсэн зөвлөх, татварын байцаагч, аж ахуйн нэгж байгууллагын ерөнхий нягтлан бодогч, ахлах мэргэжилтэнээр ажиллаж байсан дадлага туршлагатай мэргэшсэн нягтлан бодогч, аудиторууд юм.
Манай компаний нийт ажиллагсдын ихэнхи нь Монгол Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогч (МНБ) ба албан ёсны эрх бүхий аудиторуудаас бүрддэг билээ. Монгол Улсын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын 90 хувь нь мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрхтэй, Энэхүү өндөр зэрэглэлийн мэргэшил нь биднийг үйлчлүүлэгчиддээ чанартай үйлчилгээ үзүүлэх гол суурь нөхцөл болдог юм.
Төрийн аудитын байгууллагад ажиллаж, мэргэшсэн ажилтнууд нь УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-н захиалгат улс, орон нутгийн стратеги, ач холбогдол бүхий байгуулагуудад гүйцэтгэлийн болон нийцлийн аудит, төсвийн, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлангийн аудитыг хийсэн мэргэжлийн чадвар, дадлага, туршлагатай юм.
Нээлттэй ажлын байр
Багаар ажиллах чадвартай, байгууллагын соёлд дасан зохицох чадвартай, өөрийгөө хөгжүүлэхийг хүссэн хэн бүхэнд ажил олгохдоо бид таатай байдаг.
- Аудитын туслах
- Аудитын чанарын удирдлагын мэргэжилтэн
- Нягтлан бодогч
Онлайн анкет
Анкет/ анкет татах/