Аудит ба баталгаажуулалт
- Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлангийн аудит, дүгнэлт, зөвлөмж
- Санхүүгийн тайлангийн бүрдэл хэсгийн аудит
- Санхүүгийн тайлангийн баталгаажуулалт
- Аж ахуйн нэгжийн дотоод аудит
Татварын зөвлөх үйлчилгээ
Монгол улсад бизнес эрхлэх гэж байгаа болон бизнес эрхэлж байгаа гадаад болон дотоодын байгууллага, хувь хүн, гадаад ажилтнуудад татварын хууль, хувь хэмжээ, ногдуулалт, тайлагналын талаар зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг. Мөн Монгол улсад бизнесээ өргөжүүлэх гэж буй хөрөнгө оруулагчдад татвараа төлөвлөхөд нь туслалцаа үзүүлэх үүднээс татварын зөвлөх үйлчилгээг та бүхэндээ санал болгож байна.
Санхүүгийн зөвлөх үйлчилгээ
- Нягтлан бодох бүртгэл, Санхүүгийн тайлагналын Олон улсын стандартын зөвлөгөө
- Удирдлагад санхүү менежментийн зөвлөгөө өгөх
- Санхүүгийн шинжилгээ хийж, зөвлөгөө өгөх
- Дотоод хяналтын тогтолцоог зохион байгуулах, зөвлөгөө өгөх
- Татвар, нийгмийн даатгалын эрх зүйн зөвлөгөө өгөх
- Санхүүгийн тайлангийн шинжилгээ зөвлөгөө
- Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулах болон боловсруулах аргачлалын зөвлөгөө
- Төсөл, төсөв, бизнес төлөвлөгөө боловсоруулах, дүгнэлт, зөвлөгөө өгөх
НББ-ийн үйлчилгээ
Бизнесийн болон ашгийн төлөө бус байгууллагууд нь хувь нийлүүлэгчдийн ашиг сонирхлыг хамгаалах, гүйцэтгэх удирдлагын хүлээсэн үүргийг биелүүлэхийн тулд хуулиар шаардсаны дагуу нягтлан бодох бүртгэлийг хөтлөх хэрэгцээ гардаг. Манай компанийн хувьд энэхүү хэрэгцээ шаардлагад тулгуурлан нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээг “аутсорсинг”-ийн хэлбэрээр харилцагч байгууллагууддаа хүргэж байна. Манай компаниас энэхүү аутсорсинг үйлчилгээг авсанаар санхүүгийн хувьд өртөг зардлыг хэмнэх, үйл ажиллагааны хувьд үр дүнтэй байх, удирдлагын шийдвэр гаргалт ба тайлагналд шаардлагатай мэдээллийг цаг алдахгүй олж авах боломжтой зэрэг олон давуу талтай байдаг.
Үйлчилгээ:
- Байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтлөх явуулах
- Санхүүгийн тайлан бэлтгэх
- Татварын тайлангууд бэлтгэх
- Санхүүгийн бусад үйлчилгээ
Үнэлгээ
- Бизнесийн үнэлгээ
- Хөрөнгийн үнэлгээ /Хөдлөх болон үл хөдлөх/